VLAN 
Албан байгууллагын дотоод сүлжээн зохион байгуулах явцад бидэнд тулгардаг томоохон асуудал бол VLAN юм. Энгийн нэг хүнсний мухлагаас эхлэн үндэстэн дамнасан томоохон корпораци хүртэл өөрсдин дотоод сүлжээндээ VLAN технологийг ашигласаар байна. Харин би та бүхэнд энэхүү VLAN-г хэрхэн зохион байгуулах түүний тухай ербнхий ойлголтыг өгөхийн тулд өөрийн бэлдсэн хэсэгхэн материалаа оруулъя. 
VLAN
VLAN нь сүлжээг фиик холболтоос үл шалтгаалан байгууллагын дотоод бүтцээс хамааран логикоор сүлжээг хуваах боломж юм. Энэ нь би физик нэг свич ашиглаж байгаа ч VLAN тус бүр нь бие даасан олон сүлжээ болж ажиллана гэсэн үг юм. 
VLAN-г зохион байгуулж байгаа хэлбэрээр нь 2 ангилж үзнэ. 
  • Static 
  • Dynamic 
Static vlan: гэдэг нь свичийн порт бүр өөрийн ажиллах ёстой VLAN-д харъяалагдана. Тэгэхээр тухайн портод холбогдсон хэрэглэгч холбогдсон портынхоо VLAN-д харъяалагдана гэсэн үг юм. Үүнийг өөрөөр Port-Based VLAN гэж нэрлэдэг. 
Dynamic vlan: гэдэг нь төхөөрөмжид холбогдож буй хэрэглэгчийн MAC хаягаас шалтгаалан тухайн портыг ямар VLAN-д ажиллахыг нь шийднэ. Энэ төрлийн VLAN-д хэрэглэгч тогтмол нэг VLAN-д харъяалагдана. 
VLAN төрөл 
  • Default vlan: Свич асахад, default vlan-н нэг хэсэг болж өгдөг. Default vlan-н гишүүд нь broadcast domain-ын хэсэг болж өгдөг. Default vlan нь VLAN1 лугаартай байх ба энэхүү VLAN-н нэрийг солих болон устгах боломжгүй юм. 
  • Data vlan: гэдэгийг хэрэглэгчийн VLAN гэж тодорхойлж болно. Энэ нь хэрэглэгчийн үүсгэсэн урсгалыг зөөвөрлөхөд тохируулагдсан.  
  • Native vlan: нь 802,1Q trunk порт руу тодорхойлогдсон байна. Trunk порт гэдэг нь олн VLAN-н мэдээллийг хамтад нь дамжуулах боломж бүхий порт юм. Trunk port-оор tagged болон untagged VLAN-ууд дамжих бөгөөд untagged VLAN-г Native VLAN гэдэг.  
  • Management VLAN: Management VLAN нь свичийн хандалтыг удирдах чадвартай. VLAN1 нь default-р Management VLAN юм. Management VLAN үүсгэхдээ свичд виртуал интерфейс үүсгэж IP хаяг тохируулж болно.  
VLAN-н дугаар 
       VLAN-н дугаар нь 12 битийн урттай бөгөөд нийт дугаар нь 2 хуваагдана. 
Normal Range VLANs: 
  • 1-1005-ийн хооронд дугаарлагддаг. 
  • 1002-1005-ийн хоорондох дугаар нь Token Ring, FDDI Vlan-уудад хамаардаг. 
  • 1,1002-1005 дугаарууд нь автоматаар үүсгэгдсэн байдаг ч устгаж болдоггүй. 
  • Тохиргоо нь vlan.dat (Flash memory)файлд хадгалагдана. 
  • VTP-г дэмжин ажилладаг. 
Extended Range VLANs: 
  • 1006-4096-ийн хооронд дугаарлагддаг. 
  • Энгийн дугаарлалтын цөөн хэдэн онцлогийг агуулсан. 
  • Тохиргоо нь vlan.dat (Flash memory)файлд хадгалагддаггүй ба default-р running configuration file-д хадгалагддаг. 
  • VTP-г дэмжин ажилладаггүй 
    VLAN тохируулах 
1. Свич төхөөрөмж дээ ямар нэгэн тохиргоо хийгээгүй байгаа бөгөөд default-р бүх интерфейс VLAN1 гэсэн default vlan-г авсан байна.
   2. (config)#vlan ** гэсэн коммандын тусламжтайгаар VLAN үүсгэж өгнө.
   3. (config-vlan)#name **** коммандын тусламжтайгаар VLAN-д нэр өгөх боломжтой. Default-р VLAN**** нэр авна. 
4. Үүний дараагаар төхөөрөмжийн интерфейсд үүсгэсэн VLAN-аа харгалзуулан оноож өгнө.





    


Reviewed by Unknown on 16 November Rating: 5

No comments:

Powered by Blogger.