IP болон NAT-ын тухай

  NAT гэдэг зүйлийг ярихын тулд эхлээд IP хаягийн талаар тодорхой ойлголт өгөх нь зөв байх.  IP гэдэг нь "Internet Protocol" буюу "Интернэтийн Протокол" гэсэн үг юм. Үүнээс протокол гэдэг үгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс хоорондоо ойлголцохын тулд янз бүрийн хэл ашигладгийн адил компьютеруудын хоорондох хэл нь протокол юм. Гэхдээ компьютерууд бүгд нэг стандартын протокол ашиглан харилцах хэрэгтэй. Ингэснээр дэлхийн бүх компьютер болон сүлжээний төхөөрөмжүүд ойлголцоход илүү хялбар болгож өгсөн. IP хаяг гэдэг нь "Интернэт протоколын хаяг" гэсэн үг юм. IP хаяг нь тухайн төхөөрөмжийг бусдаас ялгаж өгдөг. Тиймээс ч сүлжээнд байгаа төхөөрөмж бүр бусдаасаа ялгаатай хаягтай байдаг. IP хаяг нь дотроо хоёр төрөл, IPv4 болон IPv6.  Хүмүүс 10-тын тооллын систем ашигладагтай бол компьютер 2-тын тооллын систем ашигладаг бөгөөд энэ тооллын системд 0 1 гэсэн хоёр л өгөгдөл байдаг байнаIPv4 хаяг нь 8 ширхэг 0 эсвэл 1-ээс бүрдсэн 4 хэсэг тооноос бүтдэг байна. Жишээ нь 216.27.61.137IPv6-г хангалттай их хаяглалттай байхаар бүтээсэн бөгөөд IPv6 нь 16-тын тооллын систем ашигладаг бөгөөд 8 хэсгээс бүрддэг байна. Жишээ нь: 2001:cdba:0000:0000:0000:0000:3257:9652Компьютер IP хаягаа авахын тулд хэрэглэгч гараар оруулж болно эсвэл автоматаар авч болдог байна. IP хаягийг илүү үр дүнтэй ашиглахын тулд дотоод болон гадаад  хоёр хэсэг болгон хувааж ашигладаг байна   Анх IPv4 хаяг гарахад нийт хаягуудын тоо хангалттай их гэж үзэж байв. Зарчмын хувь IPv4 нь нийт 4,294,967,296 бие биеээсээ ялгаатай хаягуудтай байх боломжтой юм. Эхэн үедээ энэ хэмжээ нь хангалттай их гэж үзэж байсан ч үнэн хэрэгтээ интернэт маш хурдацтай өргөжиж энэ тоо хэмжээ хангалтгүй гэдэг нь тодорхой болсон байна.  Энэ асуудлыг шийдэх хамгийн энгийн ойлгомжтой зүйл бол мэдээж шинэ IP хаягуудыг үүсгэх явдал байсан бөгөөд тиймээс ч IPv6 стандарт гарсан байна. Гэвч IPv4-өөс IPv6-руу шилжихийн тулд маш их урт удаан хугацаа хэрэгтэй юм. Мөн IPv4-ыг ихэнх тохиолдолд хэрэглэж байгаа учраас IPv4-г ашиглахаас өөр аргагүй юм. Тиймээс ч дотоод (private)болон гадаад(public) хаягуудыг хувиарлаж IPv4-ыг илүү үр ашигтайгаар хэрэглэх болсон бөгөөд дотоод гадаад хаягийг ашиглахын тулд NAT буюу "Network Address Translation" үүсчээ. NAT нь тухайн сүлжээний гадаад болон дотоод сүлжээний хооронд ажилладаг. Дотоод сүлжээнд байрлах нэг компьютероос хэрэглэгч гадаад сүлжээ рүү (интернэт) хандалт хийх хэрэгтэй болжээ гэж үзье. Гэвч тухайн компьютер дээр тавигдсан IP хаяг нь дотоод сүлжээний хаяг учраас гадаад сүлжээрүү шууд холбогдох боломжгүй юм. Харин хэрэглэгчийн явуулсан хүсэлт нь NAT дээр ирэх бөгөөд NAT нь хэрэглэгчийн дотоод сүлжээний хаягтай ирсэн хүсэлтэнд гадаад хаягийг өгч гадаад сүлжээрүү илгээх болно. Харин гадаад сүлжээнээс ирсэн хариу нь NAT дээр ирэх бөгөөд NAT-аас цааш дотоод сүлжээнд байгаа төхөөрөмжрүү хариуг илгээх болно. Тиймээс ч "NAT" нь дотоод сүлжээнээс гадаад сүлжээрүү хандахыг хүссэн олон төхөөрөмжүүдийн хүсэлтэнд цөөн тооны (нэг болон түүнээс дээш) гадаад хаягийг өгч "IPv4"-ын цөөн нөөцийг илүү үр ашигтайгаар ашиглах боломжийг олгодог.                                                           NAT-ыг зөвхөн private хаягаас public хаягт хөрвүүлэхэд хэрэглэддэггүй. NAT  нь public to public , private to private хөрвүүлэхэд хэрэглэгддэг. Гадаад сүлжээнээс өөрийнхөө сүлжээг нууж байнаа нь аюулгүй байдлын нэг хэлбэр юм.
  •  Static NAT - Порт эсвэл хаягийг нэгээс нэгт хөрвуулэхэд
  •  Dynamic NATPublic address pool, ба нэг public илүү хаягтай ажиллахад хэрэглэдэг төрөл.
  • PAT ( Port address Translation ) or NAT overload: дотоод node -үүдийн outbound траффик нь  нэг public хаягийн зөвхөн port number хөрвүүлэх нөхцөлд хэрэглэнэ

IP болон NAT-ын тухай IP болон NAT-ын тухай Reviewed by Unknown on 16 November Rating: 5

No comments:

Powered by Blogger.