Cisco Modeling Labs

Cisco байгууллага Cisco Modeling Labs нэртэй өөрийн network simulator програм хангамжийг үүсгэв. Энэхүү програм хангамжийг ашиглан multi-vendor (олон борлуулагчийн төхөөрөмж ашиглах) симуляци сүлжээг үүсгэх, туршиж үзэх болон тохиргоо хийх боломжтой юм.  



Бодит ертөнцөд сүлжээний дэд бүтцийн ажиллагааг хадгалах эсвэл өргөжүүлэхийн тулд тасралтгүй хяналт болон алдааг олж засварлахөөрчлөлтийг туршиж үзэх, шинэ программ хангамжийг болон тохиргоог шалгах шаардлагатайInternet of Everything (IoE) /Бүх юмсын Интернет/ хүмүүс, үйл явц болон өгөгдлийг өндөр хурдаар холбож байгаа учир сүлжээний дэд бүтэц нь эрэлт хэрэгцээтэй хөл зэрэгцэн алхахын тулд ачаалалтай тулгарах болно. 2016 оны 9-р сарын 23-ны өдөр Cisco байгууллага multi-vendor төхөөрөмжүүдийн симуляцийг виртуал орчинд бүтээх, зохион байгуулах болон ажилуулах боломжийг сүлжээний инженерт олгох Cisco® Modeling Labs програм хангамжийг зарласан.
Cisco Modeling Labs сервер болон Cisco Modeling Labs клиентаас (хэрэглэгч) тогтох Cisco Modeling platform нь сүлжээний топологийн загварчлал, тохируулах болон симуляци хийх боломжийг олгодог уян хатан орчин юм. Сүлжээний виртуал загвар, хөгжил, харагдах байдал болон симуляцийн тусламжтайгаар байгууллагууд тухайн сүлжээн дэх IoE-ын нөлөөллийг үнэлэх, IPv6-г хэрэгжүүлэх, үүлэн хэрэгжүүлэлтийн нөлөөг тооцох, виртуалчлах болон сүлжээг програмчлах, эсвэл боломжит DDOS халдагуудад бэлтгэх зэрэг стратегийн боломжуудад бэлтгэх боломжтой. Боломжит шинжилгээг хийж гүйцэтгэсэнээр байгууллагууд ирээдүйн сүлжээг дэмжихэд ву шаардлагатай талаар тодорхойлох боломжтой юм. Энэхүү програм хангамжийг http://www.cisco.com/go/cml сайтаас худалдан авах боломжтой. 
Cisco Modeling Labs-ын давуу талууд:
  • Сүлжээний топологийг виртуал сүлжээ руу загварчлах эсвэл импортлах. 
  • Боломжит шинжилгээг гүйцэтгэж боломжит загвар өөрчлөлтийг баталгаажуулах. 
  • Сонгосон сүлжээний хувилбаруудыг хуулбарлаж бодит сүлжээнд эсрдэл учруулахгүйгээр асуудлыг шийдвэрлэх.
  • Бусадтай хуваалцаж болох сүлжээний протоколуудыг агуулсан виртуал топологийг хурдан үүсгэх. 
  • Лабораторид байгаа бодит сүлжээнд виртуал топологийг холбохЭнэхүү функц нь илүү олон бат бөхийн шалгалт болон симуляцийн боломжийг олгодог. 
  • Үүнээс гадна Cisco Modeling Labs нь: 
  • Бага өртөг болон лабораторийн тоног төхөөрөмжүйл ажиллагааны зардал. 
  • Сайжруулсан нөөцийн хүртээмж. 
  • Өргөтгөх боломжтой нөөцүүд. 
  • Шинэ үйлчилгээний байршуулах хугацааг бууруулсан. 
  • Боломжит хувилбаруудыг ашиглан ажиллагааны цагийг нэмэгдүүлсэн. 
  • Эрчим хүч хэмнэх давуу талтай. 
Cisco-ын талаар 
Cisco нь IT чиглэлээр дэлхийн тэргүүлэгч компани бөгөөд компаниудад сүлжээний талаарх төрөл бүрийн боломжуудыг олгодог байгууллага юмОдоогийн мэдээг thenetwork.cisco.com сайтаас уншина уу. 
Cisco Modeling Labs Cisco Modeling Labs Reviewed by Unknown on 17 November Rating: 5

No comments:

Powered by Blogger.